Дэлгэцийн сайхан эрчүүдийн нэг Г.Эрдэнэбилэг нь эр хүний мөн чанарыг харуулсан дүр түлхүү бүтээх болсныг үзэгчид гадарлаж байгаа биз ээ. Ер нь түүний дүр төрх тэр тал руугаа ихэд зохимжтой. Түүний найруулж өөрөө туслах дүрд тоглосон эх нутаг руугаа тэмүүлж буй морины тухай харуулсан “Хийморь” уран сайхны киног үзсэн моринд хайртай хэн бүхний самсаа шархирч байсан. Тэгвэл тус кино олон улсын кино фестивальд шилдгээр шалгарсан баярт үйл явдал болсон нь саяхан. Тодруулбал, Герман улсад 26 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ‘Oldenburg International Film Festival’ хэмээх энэхүү наадам нь дэлхийд чансаагаараа эхний тавд ордог гэдгээрээ онцлогтой.Тэгвэл энэхүү том фестивалаас Монгол уран бүтээлчдийн ‘Хийморь’ уран сайхны кино ‘Spirit of Cinema’буюу ‘Кино урлагийн амин сүнс’ шагналыг хүртсан юм. Ер нь сүүлийн үед Эбэ ч өөрөө ихэд хийморьтой яваа. Үзэгчдийн өмнөөс хэлэхэд тэр шилийн сайн эрийн түүхээс сэдэвлэж, өөрөө түүнийхээ дүр бүтээвэл ч нэгэн сайхан кино Монголын кино урлагийн түүхийн хуудсыг нэгээр чимэн, мөн ч олон үзэгчдийг татах биз ээ. Шилийн сайн эрчүүд Монголын түүхийн хуудсын нэгэн чимэг шүү дээ...Ард түмний ч дуртай сэдэв.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ