Бэби рэппэр буюу Gee-ээс цагаан сэтгэлтэн

Moderator
2019/09/09

Хип, хоп урлаг анхлан Монголд дэлгэрч байхад одоогийн Big Gee-тэй дисслэлцэж, пүүз дуулан тодорч гарч ирсэн түүнийг өдгөө залуус андахгүй байх. Сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ хэсэг хөндийрсөн ч саяхнаас эхлэн уран бүтээлийн ажилдаа эргэн орсон тэр ер нь бол Gee-тэй эвлэрсэн гэхэд болно. Биеийн хэмжээндээ ч огтохон санаа зовдоггүй тэр өөрийнхөө “Намхан” хэмээх дуугаа ч хүртэл гаргаад амжсан удаатай. Тэгвэл саяхан болсон нэгэн шоунд эвлэрсэн хэмээн бодож байсан Gee нь тайзнаа гарч олонд аархан, хэн байгаад хэн болсоноо ярихын зэрэгцээ Цэцэгийн хажууд Цэцэг дисслэсэн дуугаа дуулж олныг гайхшруулав. Харин Цэцэ түүний тэрхүү үйлдэлд огтхон ч эмзэглээгүй бөгөөд харин ч эсрэгээр инээмсэглэн зогсож байв. Ер нь одоогийн реппэрүүд дунд ахмад талдаа орох  ч түүний дүр төрх эсрэгээрээ дүү мэт харагддагийг хэн бүхэн мэднэ. Тиймээс ч түүнийг Баби рэппэр хэмээн шоглох хүмүүс цөөнгүй бий.