Таван сайхан үрийн энэрэлт ээж буюу алдарт эхий одонт ээж хэмээн дуудуулах болсон дуучин Ану уран бүтээлийн ажлаас хөндийрөөд удаж буй. Тэрээр энэ намрын билэгт сайн өдрийг товлон удахгүй хуримаа хийх гэж байгаа юм билээ. Өнгөрсөн 8-р сарын 27-нд хуримын бөгжөө захиалж, даашинзаа бэлдсэн тэр хуримын өдрөө тэсэн ядан хүлээж байгаа тухайгаа сошиал хуудсаараа дамжуулан дуулгаж байсан юм. Ану хэлэхдээ “Таван охинтой болоод хурим хийх ёстой байжээ гэж бодож сууна. Нөхрийгөө хурим хийе гээгүй байсан бол хийхгүй гээд шийдчих байсан бай. Бүх зүйл утга учиртай, өөрийн гэсэн цаг хугацаатай ирдэг” хэмээсэн юм.
Түүний том охин сургуулийн босго алхаж, их эрдмийн үүд хаалгаа өнөөдөр нээлээ. Охиныхоо сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд очсон Ану охиныхоо хамт тайзнаа гаран, хуран цугласан эцэг эхчүүд болоод энхрий үрсдээ зориулж “Хөөрхөн дэлхий” хэмээх ая дуугаа өргөж, хайрыг түгээлээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо