Мартагдсан “Мода”-ыг “wasabies”-ынхан сэргээв

Moderator
Өчигдөр 17 цаг 48 минут

"Оддын академи" шоунаас "The wasabies” хамтлаг мэндлээд нэг их удаагүй ч маш олон фэнүүдтэй болжээ. Тэр ч бүү хэл “Шарк танк” нэвтрүүлэгээс шоу бизнест хөрөнгө оруулалт авсан Монголын анхын хамтлагаар тодорсон юм. Тэдний продюсероор хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун ажилладаг бөгөөд эхэн үедээ тус хамтлаг К-Поп стилийг хэт дуурайж байна хэмээх шүүмжлэлд өртөөд байсан ч "Ү-гүй" дуу Азийн шилдэг 50 дууны 20-д эрэмбэлэгдэж чадсан юм. Дэлхийн хэмжээний дэврүүн мөрөөдөлтэй охид өчигдөр болсон “Өндгөн толгойт” уран сайхны киноны нээлтэнд хүрэлцэн ирж ая дуугаа өргөлөө. Тэд тайзнаа гарахдаа 2000 оны эхээр охид бүсгүйчүүдийн дунд Мода болж байсан зузаан улт гутал буюу олны нэршлээр “трактор” гутлаар гангарчээ.