Ардын хөгжим шигээ эгшиглэнт хоолойтой МУГЖ С.Ганзориг гэхээр түүний сэтгэлд мөнхөрсөн хэд, хэдэн дуу нь таны сэтгэлд бууж байгаа биз. Тухайлбал өглөө бүхэн орон сууцны гадна эгшиглэх ТҮК-ийн машины “Миний Улаабаатар”-аас эхлээд Богд хан уул, Ардын дуу шиг амраг минь гэх мэт...Анх хот хоорондын нийтийн тээвэрт жолоочоор ажиллан, зорчигчиддоо ая дууны эгшгээр бэлэг барьж явдаг байсан гэх юм билээ. Авьяасыг дарж болдоггүй гэдэгчлэн урлагийн тайзнаа төвөггүйхэн гарч, МУГЖ хэмээх эрхэм алдарын эзэн болсон тэр ихэд даруухан нэгэн гэгддэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг их гараад байдаггүй гавьяат маань саяхны нэг өдөр манай папараццид ийн өртлөө. Энэ өдөр тэр ихэд дэгжин хувцаслажээ. Түүний хувьд ямар нэг тэмдэглэлт явдал тохиосон бололтой.
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно