Өдрөөс өдөрт сонгуулийн жил ойртсоор буй. Тэр хэрээр улс төрийн намууд хөдөлгөөнд орж, улс төрчдийн ярих нь олширч байгааг хэн хүнгүй анзаарч байгаа байх. Багагүй олон санал хуваалцах намаар МАХН тэр дундаа тум намын дарга Н.Энхбаяр яригдаж байгаа нь үнэн. Тиймээс ч Н.Энхбаяр хэвлэлээр ярилцлаганд орох, ард түмэнд таалагдах зүйл ярьсаар яваа. Үндсэн хууль шинэчлэх тал дээр намын дарга нар болоод судлаачдын хэлэлцүүлэгт Н.Энхбаяр, Б.Жаргалсайхан нарын байр суурь олон нийтэд ихэд таалагдсан. Тэр сүүлийн саруудад хаа ч явсан хэсэг нөхдүүдээр хүрээлүүлэх болоод байгаа юм. Тэр нь гавьяат эдийн засагч Т.Баярхүү тэргүүтэй тоолвол нас чацуу, төөлвөл бие чацуу хэдэн нөхдүүд. Өмнө нь ч манай дуранд хэд, хэдэн удаа хамт халуун яриа өрнүүлэн байх нь бууж байсан удаатай. Саяхан гэхэд л нэгэн үйл ажиллагаанд дугуй ширээ тойрон яриа өрнүүлж буй нь ийн буулаа. Ярьж байгаа асуудал нь ч ойлгомжтой биз.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо