Монгол түмний хайртай дуучдын нэг С.Сэрчмаа олон фэнүүдтэй. Ялангуяа “NBA and Sally” онлайн ярилцлаганаасаа хойш бүр ч их фэнүүдтэй болсон гэхэд хилсдэхгүй. Тэрээр фэнүүдийгээ нэгтгэсэн өөрийн нэрээр нэлрлэсэн групптэй бөгөөд тэрхүү группээрээ дамжуулж дагагчидтайгаа байнга сэтгэгдлээ хуваалцаж, тайлангаа тавьдаг. Саяхан нижгэр болж өнгөрсөн “Никитон” хамтлагийн тоглолтод ч байнга лайв хийж фэнүүдтэйгээ хувцаалцасаар байв. Энэ үдэш хэн бүхэнд нэгэн хүндрэл тохиолдсон нь бие засах газрын асуудал байсан гэнэ. Эрчүүд нь байгальдаж, эмэгтэйчүүд цаг гаруй оочерлож байж сая нэг юм бие засаж байсан гэх юм билээ. Тэгвэл С.Сэрчмаад ч энэ зовлон тохиолдож оочерлож байхад нэгэн фэн нь өмнүүрээ оруулж бие засуулсан гэнэ. Түүний бие засаад гарахад нь хүлээж байсан хүмүүс “аая Сэрчмаа тавьсан юм шиг сайхан болсон уу” гэхэд тэр тэглээ, сайхан боллоо гэсэн гэнэ. Ер нь нийслэл хот маань нийтийн баяе засах газарууддаа анхаарлаа хандуулж, тоог нь нэмэгдүүлэх, үнэ төлбөр авахаа зогсоохгүй бол иргэд нь хүсээгүй боловч гудамж талбайдаа бие засахаас өөр аргагүйд хүрээд байгаа юм. Энэ асуудлыг Нийслэлийн удридлагууд даруй анхааралдаа авах хэрэгтэй байгааг энэ дашрамд дуулгая. Эс бөгөөс С.Сэрчмаа шиг шээсээ удаан барьж арай гэж нэг газар олоод яг түүн шиг мэдрэмж авч байгаа хүмүүс олон бий шүү.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо