“Од” бусдаас тодорсон хүнийг л ийн нэрлэдэг. Тэр дундаа өдрийн од шиг хүн ховор бий. Энэ удаад олны танил гэхээсээ илүү ховорхон тохиох хувь тохиолынх хувьд нэгэн хүнийг од бүр өдрийн одтой адилтган энд дурдаж байна. Энэ бол “Инээмсэглэл” хамтлагийн дуучин гэдгээр олонд танигдсан Ч.Ганболд гэх эрхэм. Монголын бүхий л урлаг соёл, улс төр, бизнесийн нөлөө бүхий эрхэмүүдтэй ойрхон байх Ч.Ганболдод үзээгүй юм гэж байхгүй биз. Нэгэн цагт зүгээр шахуу суусныхаа төлөө /Оюутолгойн ТУЗ-ын гишүүн байхдаа/ 30 000 ам долларын цалин авч, Монгол Улсын Ерөнхий сайдын, Үндсэн хуулийн цэцийн зөвлөх болон Монголын рекламны ассоциац, Монголын “Ротари интернэйшнл” клубийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хоншоортой эр. Ерөнхий сайд асан С.Баяртай хүртэл баз хүргэнүүд гэдэг. Одоогоор тэр Хас Банк, Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн дарга бөгөөд Монголын Банкны Холбооны дээд шагнал болох “Хаш Эрдэнийн Одон”-оор энгэрээ мялаагаад амжсан. Тэгэхлээр түүнийг “од” гэхээс ч өөр юу гэхэв. Од оддоо урлаг, улс төр, бизнес гээд бүхий л салбарт тод гялалзсан од. Мэдээж түүний төдийгөөс, өдийг хүртэлх хугацаанд сайн, муугаар нэрлүүлэх нь байдаг л зүйл. Ялангуяа Оюутолгойн ТУЗ-ын гишүүн байхдаа багагүй хэл аманд өртөж байсан нь хэвлэл, мэдээллийн архивуудад бий.
Тэрээр хаана ч явсан хэзээний классик гоёлтой явах тэр саяхан манай дуран өртсөн нь энэ. Хийдгээ хийсэн хүнд өдгөө өөрийгөө бөөцийлж, насны жаргалаа эдэлж суугаа бололтой. Харин түүнд нэг юм өөрчлөгдсөн нь хараа муутай болсон нь анзаарагдах бөгөөд суух ширээгээ олохгүй нэлээд будилж байгаа харагдана лээ. Суудлынхаа тоотоо харах гээд шилээ гаргаж зүүх. Хэзээний ганган тэр харааны шилтэй байхыг хүсдэггүй бололтой хэргийг нь гаргаад шилээ буцаад далд хийхээс нь илт. Ганган хүний л бардам зан юм даа...
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа