Эх үрсийн элч дуучин Ноён Бондгор сүүлийн нэг жил гаруй хугацаанд уран бүтээлийн ажлаасаа түр завсарлаад байсан юм. Учир нь түүний зүрхний үйл ажиллагаанд сөрөг үр дагавар гарч удаан хугацаанд эмчилгээтэй байсан аж. Тэгвэл түүний биеийн байдал хэвийн байдалд орж саяхнаас уран бүтээлийн ажилдаа эргэн оржээ. Өмнө үзэсгэлэнт гэргий Золзаягийн хамт Монголын бүх сайхан хосууддаа зориулж хийсэн " Жаргалтай хосын харц" гэх гэгээн хайрын дуу залуусыг байлдан дагуулж, хит дууны жагсаалтыг тэргүүлж байсан билээ. Тэгвэл тэр саяхан Гэргий Золзаяатайгаа хамтарсан хоёр дахь уран бүтээл "ХОЁУЛАА" хэмээх уран бүтээл гаргаж, дууны клипны НЭЭЛТ-ийн ХҮЛЭЭН АВАЛТ-ын үйл ажиллагаагаа зохион байгуулаа. Энэхүү дууны клипийг сонсож, үзсэн хүмүүс дууны сайхныг, клипний өгүүлэмжийг шагшин магтацгааж байна. Тус дууны клипэнд МУАЖ Д.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар болон МУГЖ Г.Золбоот нар тоглосноор ихэд онцлогтой болжээ. Тус уран бүтээл өвөр, ар Монголоор хит болон эгшиглэх нь тодорхой байна.
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа