Монгол улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын элч дуучин Т.Ариунаа бол ёстой л гандан бууршгүй дуучин юм. Infininity Арьс, гоо заслын эмнэлэг даваа гаригт албан ёсоор нээлтээ хийсэн. 17 жил үйл ажиллагаа явуулсан, арвин баялаг туршлагатай тус хамт олныг хүндэтгэж, урлаг, соёл, бизнес, улс төрийн сод төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм. Арга хэмжээг “Infinity” эмнэлгийн нүүр царайгаар сонгогдсон нэвтрүүлэгч С.Чимгээ хөтөлсөн бол Т.Ариунаа, Д.Оюунжаргал, Хар сарнай хамтлагийн ахлагч С.Амармандах нар ая дуугаа өргөлөө. Жижиг арга хэмжээнд хэзээ ч дуулдаггүй Т.Ариунаа хүрэлцэн ирж ая дуугаа өргөхийг бодвол нэлээд ач холбогдол өгсөн бололтой. Амьд, цоглог дуу хоолойгоороо зочид, улсын цирк орчим явсан хүмүүсийг алмайрч гүйлдэн иртэл хуйлруулж чадлаа. Т.Ариунаагийн үсний засалт өөрчлөгдчихөж. Улам л залуужиж яваа түүний стилт имижийг шүтэн биширсэн зочид “Ариунаа гавьяатынхаа тоглолтыг үзэхсэн. Арваад жил тоглолт хийсэнгүй дээ” хэмээн шивнэлдэж байв. Мөн энэ өдөр Т.Ариунаагийн гангараа тун содон байлаа. Шотланд улс нь Tartan буюу шоотой эрээн материалаар хийсэн брэндүүдээрээ алдартай. Панкууд, ихэс дээдсүүд, залуучууд, настайчууд гээд бүхий л цаг үед, бүх насны хүмүүст тохирдгоороо Моданд орж байсан энэ Тартан материал нь одоо ч моданаас гараагүй. Түүний нэгэн жишээг саяхан МУГЖ, дуучин Т.Ариунаа харууллаа. Панк, эмо стиллийг улам тодотгож өгдөг энэхүү материал эрос хатагтайг үнэхээр залуу харагдуулж чадаж байгаа биз.
С.Амарсайхан: Би Төрийн ордонд хэрэг ярихгүй
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Н.Учралын Засгийн газарт үлдэж байгаа 5 дэд сайдтай ТАНИЛЦ
Зөрчил гаргасан шүүгч нарыг ажлаас нь чөлөөллөө
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов