Шударга хочтой гишүүдийн нэг нь Х.Нямбаатар. ЖДҮ-д нэр нь холбогдож нэг хэсэгтээ л хэвлэлээр гарч байсныг уншигчид санаж байгаа биз ээ. Мөн Х.Нямбаатар нь өөрийн нь ХОМ-ээс үндэслэн бичсэн “гишүүн болохоосоо өмнө гэр бүлийнхээ хамт 30 саяын орлоготой, 25 саяын машинтай, 15 сая төгрөгийн малтай, нэг байртай, иргэн бүрийн адил “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаатай байснаа гишүүн болоод жилийн дотор орлого нь 160 сая болж, 50 саяын малтай, 90 саяын Lexus 570 машинтай, хоёр байртай, 100 хувь эзэмшдэг гурван компанитай болжээ” хэмээн мэдүүлсэн сэтгүүлчийг гүтгэлэг хэмээн торгох шийтгэл ногдуулсан байдаг. Хэрвээ худал юм бол Х.Нямбаатар гишүүн ард түмэндээ нэг ХОМ-ын тайлангаа мэдүүлэх нь зүйтэй болов уу. АТГ нь УИХ-ын гишүүдийн ХОМ-ыг бид шалгадагүй гээд ойруулдаггүй юм гэсэн.
Нэг хэсэг Л.Болд, ЖБатзандан нарт наалдаж, сүрхий сүжирсэн гишүүн Сонгууль дөхөх тусам тойргийнхондоо ойрхон байдаг мэт болох гээд хичээсээр л явна. Саявтар төрийн ордонд тойргийнхоо иргэдийг урьж, уулзалт хийж, өөрийнхөө нүүр, нүүрээр гарсан сонинг тараажээ. Саяхан тэр иргэдийнхээ дунд гарч, эгэл хүний дүр гарган алхан явах нь манай дуранд буув. Магадгүй энэ үйлдэл нь нэгэн тавилтттай жүжиг байж, рекламныхаа зураг авалтанд орж явсан нь энэ байхыг үгүйсгэх аргагүй.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо