Сүүлийн үед хошин урлаг гэхээсээ илүүтэй кино урлагт зүтгэж буй жүжигчин Д.Батөмөр Мөрөөдлийн театрынхаа зарим нэг тайзны тоглолтод ч оролцохгүй байгаа нь анзаарагдаж буй. Энэ жил гурав дахь охиноо өлгийдөн авч бүл нэмснийг уншигчид мэдэж байгаа биз ээ. Түүний охидууд яг л аавын хувилбарууд. Аавыгаа дууриаж урлагт багаасаа дурлаж, кинонд тоглосон том охин нь хүртэл “Намайг хүмүүс хараад яг банш аа банш” гэдэг хэмээн ярьж, олныг хөгжөөж байсан удаатай. Тэрээр саяхан өөрийн хоёр охиноо баярлуулж яваа нь манай дуранд ийн өртлөө. Дашрамд дуулгахад Батаагийн төрсөн өдөр нь хүүхдийн баярын маргааш нь буюу 6-р сарын 2-нд юм билээ. Энэ тухайгаа ярихдаа “Манай ээж Янжинлхамаасаа намайг зургадугаар сарын 1-нд төрүүлээд өгөөч ээ хэмээн гуйсан ч нэг хоногоор хэтэрсэн” хэмээн хошгинодог гэсэн шүү.
С.Амарсайхан: Би Төрийн ордонд хэрэг ярихгүй
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Н.Учралын Засгийн газарт үлдэж байгаа 5 дэд сайдтай ТАНИЛЦ
Зөрчил гаргасан шүүгч нарыг ажлаас нь чөлөөллөө
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов