"Mongoloo Kids”-ын буянтай, сайхан бүсгүй

Moderator
2019/06/06

Монголчууд хувцас урлахыг буянтай ажил хэмээн ихэд билэгшээсээр өдийг хүрсэн.  Тэр тусмаа Монгол хувцас урлах нь буян, билэгшээл хоёрын нэгдэл хэмээх нь ч бий. Тэгвэл “Mongoloo kids” хүүхдийн хувцасны брэндийг үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Г.Ундрам гэх 29 настай энэ бүсгүй олон, мянган хүүхдийн буянтай үйлстэн юм. Өөрийн ур чадвараараа багагүй олонд танигдаж алдаршиж буй. Манай олны танил эрхэмүүдийн дийлэнх нь энэ бүсгүйн ур, ухаан шинэгсэн бүтээлүүдээс хүүхдүүддээ авч үйлчлүүлдэг юм билээ. Тэрээр 5-р сарын 30-нд "Mongoloo Kids”- брэндийн анхны албан ёсны хүүхдийн загварын шоуг анх удаагаа  Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх "WHITE ROCK CENTER”-т зохион байгууллаа. Тус шоуны гол зорилго нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжин Монгол эх орныхоо ахуйн зан заншил, өв соёлыг сонирхолтой, хөгжилтэйгээр бяцхан үрсдээ таниулж түгээх зорилготой болсон юм. Уг арга хэмжээнд хамтлаг дуучдаас байнгын үйлчлүүлэгч, олны танил хүмүүс олноор хүрэлцэн иржээ. Тэрээр тус шоуныхаа үеэр манай дуранд ийн буусан юм. Цаашдаа тэр Үндэсний хүүхдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг стандартын дагуу хэрэглэгчиддээ хүргэх  олон ажлуудыг төлөвлөн ажиллаж байгаа юм билээ. Түүний цаашдын буян дагуулсан их үйлсэд нь амжилт хүсье.