Урлагийнхан ажил, алдар нэр хэмээн явсаар ар гэрийн амьдралаа орхигдуулах нь бий. Тиймээс ч зарим нэг нь аав гэхээсээ илүү эцэг хэмээгдэх нь элбэг. Аав гэх алдарыг хүртэхэд олон шалгуур бий. Тэр тусмаа сайн аав байна гэдэг эрчүүдийн хувьд том аз жаргал. Харин тэрхүү аз жаргалыг цогцлооход эрчүүдийн хичээл зүтгэлээс шууд хамаарна. Дуучин П.Баярцэнгэл зарим нэг эрчүүдийг бодвол тэрхүү аз жаргалаа хэдийнээ бүтээжээ. Сайн хань, сайн аав гэх тодотголыг П.Баярцэнгэл хэн бүхэн өгөх аж. Тэр гэр бүлээ хамгаас эрхэмлэдэг юм билээ. Хэдий их ажилтай ч гэр бүлдээ заавал цаг зав гаргаж, үр хүүхдүүдтэйгээ хамтдаа жаргалтай цагийг өнгөрөөхийг илүүд үздэг гэдэг. Тэрээр саяхан нэгэн шоуны үеэр гэр бүлийн хамт явах нь манай папараццид ийн өртлөө. Хүүхдүүд нь бараг л ээжээсээ илүү аав амьтай мэт. Тэрээр суудалд сууж байхдаа хүртэл аавынаа үнсэх нь үнэхээр хайр дүүрэн харагдана.
С.Амарсайхан: Би Төрийн ордонд хэрэг ярихгүй
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Н.Учралын Засгийн газарт үлдэж байгаа 5 дэд сайдтай ТАНИЛЦ
Зөрчил гаргасан шүүгч нарыг ажлаас нь чөлөөллөө
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов