Анхны амьдрал нь бүтэлгүйтэж, алдаа байсныг ухаарсан О.Цэнгэл дараагийн сонголтондоо ихэд няхуур хандаж заяаны хань минь хэмээн дуучин Э.Мишээлийг сонгосон юм. Э.Мишээлтэй хамтран амьдарснаас хойш жүжигчин бүсгүй харин ч нэг аз жаргалд умбаж яваа. Энэ талаараа ч тэр ний нуугүй ярьчихдаг нэгэн. Хосууд анхны хүүхдээ өлгийдөн яваад нэг их удаагүй байгааг уншигчид мэдэж байгаа биз ээ. Жүжигчин О.Цэнгэл эх, үрийн хайрын тухай, ээж болоод туршлагагүйтсэн талаараа өөрийн сошиал хуудсаараа олон нийтэд байнга хуваалцдаг нээлттэй бүсгүй. Хүүхэд хэмээх бурхны бэлэг айл гэрт аз жаргал нар мандуулдаг хойно залуу хосууд тун чиг жаргалтай байгаа нь мэдээж. Саяхан болсон “Mongoloo Kids” загварын шоуны үеэр хүүхэдтэйгээ ирсэн нь манай дуранд буулаа. Ийн үр хүүхэдтэйгээ, гэр бүлийн жаргалыг эдэлж яваа түүний гэр бүлд аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо