УИХ-ын гишүүн, зам тээврийн сайд Б.Энх-Амгалан мэргэжлийн бус сайдуудын эгнээнд зүй ёсоор ордог. Энэ талаар сэтгүүлчийн асуусан асуултад “Би өөрөө жолоочийн хүүхэд. Миний бага нас жолоочийн кабинд өссөн” тиймээс энэ салбарт өөрийгөө багаасаа мэргэшсэн мэтээр ярьж олны элэг, доог болж байв. Ерөнхий сайдынхаа үгийг хуулбарлаж жолоочийн хүүхэд хэмээн хэлж, нэрээ өсгөх гэсэн боловч эсрэгээрээ болсон нь тэр. Мөн тэр хэн нэгний үг хэлийг дууриаж, үйлдэл хийхдээ мэргэшсэн нэгэн. Түүний хамгийн тод жишээ бол 2017 оны ерөнхийлөгчийн сонгууль. УИХ-ын дарга асан М.Энхболдын араас хөл алдан гүйдэг байсан тэр тухайн үедээ мэтгэлцээний урьдчилсан бэлтгэл жүжигт С.Ганбаатарын дүрд тоглож, муугүй жүжигчин гэдгээ батлан харуулсан юм. Одоо тэр М.Энхболд даргыгаа мартсан яваа биз. Ийн хэн нэгнийг хуулбарлахын мастер саяхан манай папарацци дуран Жентелмэн дүрд орчихсон яваа нь өртлөө. Бас хэнийхээ үйлдлийг дууриан ийн сайхан харагдах гээд ядаж яваа юм бол доо, COPY САЙД маань!
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
“Тусгаар тогтнол” шүлгийг 2235 сурагч уншлаа
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”- ийн бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ
ШУУРХАЙ: “Н.Учралын Засгийн газар” бүрдлээ
Н.Учралын Засгийн газар бүрдэж сайд нарынхаа нэрсийг эцэслэлээ
Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж барина
Нийтийн эзэмшлийн талбайд их хэмжээний шороо овоолсон зөрчлийг 10 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ