Манай УИХ-ын гишүүд есөн жор нь бүрдсэн улсууд бий. Хэлсэн үг, хийсэн үйлдлээсээ болж олны дунд онигооны эзэд болсоор буй. Тэд сонгууль дөхөхөөр гэнэт ард түмэндээ айхтар хайртай болдогоор ганц ижил чанартай. Сонгууль дөхөхөөр аль нь илүү ард түмэндээ хайр зарлах уралдаант ажлаа эхлүүлнэ. Түмпэн, шанага, гурил будаа, аяга, таваг, бакал гээд л тэдэнд өгөхгүй юм гэж байхгүй. Харин ч нэг энэ үйлдэлдээ мөнгө хайрлана гэж үгүй. Хэдэн өдөр нэр дэвшигчдийнхээ буянд эх орон минь баян ч юм шиг андуурмаар зураглал үүснэ.
Тэдний энэхүү ард түмэндээ хайр зарлах уралдаан хоногоос хоногт ойртсоор байна. Зарим нэг нь тэрхүү ажлаа одооноос эхэлж байх шиг. Саяхан сахал хочтой Ж.Бат-Эрдэнэ такси барьж, бүр сүүлдээ халтуурчин болж ард түмэндээ ойрхон гэдэгээ батлан харуулж явна. Тийн ард түмэндээ хайртайгаа харуулсан эрхэм гишүүн тэрхүү үйлдлээ зургаар баталгаажуулан өөрийн цахим хуудсанд бардам постолжээ. Тэрээр хэлэх нь “Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт унаж байна,
Иргэд маань бухимдаж байна!
Асуудлуудыг мэдэхийн тулд таксинд жолооч хийж үзлээ. Өнөөдөр иргэд маань зовж байна, зүдэрч байна, ядуурал дээд цэгтэй хүрч байна. Гишүүд минь нөхөд минь том том зүйл ярихын оронд эхлээд ард иргэдийнхээ асуудлуудыг шийдмээр байна.
Жолооч нартайгаа яриад явах үед ихэвчлэн том зүйлийн талаар бус амьдралын талаар төрөөс амьжиргааг нь сайжруулах, ард иргэд залуучуудад боломж олгох, бензин түлш,мах өргөн хэрэглээний үнэ тэнгэрт хадлаа үүнийг яах вэ? Та хэд юу хийдэг улс вэ? Гэж бухимдаж байна.
Миний бие " Хүний төлөө ЭЗ, хөгжлийн төлөө зөв бодлого" гэсэн уриатай сонгуульд орсон. Эдийн засгийн бүхий л боломжоо хүнийхээ төлөө, иргэдээ ажилтай орлоготой болгоход зориулъя гэж гурав дахь жилээ зүтгэлээ. Дэмжлэг алга.
Аливаа зүйлд хийсвэрээр хөөрч попорхоос илүү бодитойгоор үйлдэл хийж төрөөс иргэдэд боломжийг нь засаж өгөх нь бидний үүрэг гэдгийг гишүүд дарга нар минь ойлгоосой !!!” гэсэн байна. Үгүй, нээрээ сонгууль дөхөхөөр л ухаардаг сонин түшээд шүү...
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ