АПУ ХК-ийн маркетнгийн менежер залуутай амьдралаа холбосон топ модель Э.Сэлэнгэ зарим нэг загварын бүсгүйчүүдээ бодвол харьцангуй зөв замналаар яваа бүсгүй. Загварын өндөр мэдрэмжтэй нөхөр П.Одбаяр нь хаана ч явсан хамгийн загварлаг, дэгжин залуусын тоонд ордог. Угийн сэргэлэн зантай тэр албан байгууллага болоод хувь хүн тал дээр хэрхэн амжилтанд хүрэх, олны зөв хандлагыг авах гээд тэр талын ухаанд мэргэшсэн хүн гэх юм билээ. Тиймдээ ч амьдралын хань болсон Э.Сэлэнгээгийн хувийн менежер гэхэд хилсдэхгүй. Сүүлийн үеийн мэдээллээр топ модель эхнэрийгээ үл хөдлөх хөрөнгийн бизнесийн салбар луу оруулж байгаа гэнэ. Чадварлаг нөхрийнхөө гарт амьдралынхаа жолоог атгуулсан Э.Сэлэнгэ хаана ч санаа амар явдаг гэх юм билээ. Саяхан дэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлагийн тоглолт үзэхээр хосууд хамтдаа ирсэн нь манай папараццид өртлөө. Үргэлж брэндийн хослолоор гангарах явах П.Одбаяр энэ өдөр рок загвараар хувцаслажээ.
С.Амарсайхан: Би Төрийн ордонд хэрэг ярихгүй
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Н.Учралын Засгийн газарт үлдэж байгаа 5 дэд сайдтай ТАНИЛЦ
Зөрчил гаргасан шүүгч нарыг ажлаас нь чөлөөллөө
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов