УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ хамгийн даруухан бөгөөд эгэл бор амьдралтай, гэр хороололд амьдардаг, цалингийн зээлтэй ганц гишүүн гэгддэг байлаа. Гэвч төрийн албын өндөр суудлаасаа буухтай зэрэг нь түүний балаг сөхөгдөж шүүхээс 19 сая төгрөгийн торгууль, төрийн албанд гурван жил ажиллах эрхгүй болсон билээ. Хэргийг эргэн сануулвал З.Баянсэлэнгийг 2014-2016 онд Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж бозошгүй хэмээн шүүгдсэн юм. Гэвч З.Баянсэлэнгэ өнөөдрийг хүртэл өөрийгөө буруугүй хэмээдэг. Ийн шүүхийн шийдвэртэй эвлэрэхгүй яваа тэр саяхан манай папарццид өртлөө. Дотны танилынхаа номын нээлтэнд хүрэлцэн ирж, баяр хүргэж байгаа нь энэ. З.Баянсэлэнгээс гадна 2016 оны сонгуульд өвдөг шороодсон нэлээд хэдэн гишүүд энд харагдана лээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо