Морины хэмээх Г.Батбаяр Монгол түмнийхээ сэтгэлд хэдийнээ мөнхөрсөн уран бүтээлч. Тайзнаа гарахдаа хүлгийн төвөргөөн адил хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж эгшиглэх түүний дуунд огшихгүй Монгол хүн гэж үгүй. Арга ч үгүй биз. Төрийнхөө сүлдэд морио залсан, адууныхаа хийморьт сүсэглэдэг ард түмэн Монголоос өөр хаана байх билээ. Хаана ямар баяр наадам, уралдаан болно тэнд л МУГЖ Г.Батбаяр гуайн дуу цангинаж байх. Ингэж л ардынхаа дунд алдаршсан эрхэм гавьяат маань саяхан манай папарацци дуранд буулаа. Энэ өдөр тэр мөн нэгэн баярын үйл ажиллагаанд ая дуугаа өргөж, түмнээ баясгахаар яваа нь энэ. Дэлт адууны нуруунд хийсэж явах адил дуулах тэр гоёлын хувцсаа цүнхэлжээ. Харин нас явах тусам Г.Батбаяр гуайн хөл нь улам л муудаад байх шиг анзаарагдсаныг энд нуугаад яахав. Түүнийг адууны босоо цагаан хийморь үргэлж түшиж, эрүүл энх байж, Монгол түмнээ олон жил баярлуулах болтугай.
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно
Г.Дамдинням Улаанбаатар хотын ШТС-уудаар явж, өгсөн үүрэг хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь шалгалаа