Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол хэл, ам дагуулдаг эмэгтэй гишүүдийн нэг. Шонхор шувууны наймаанаас эхлээд түүний хэл аманд өртөх асуудлууд ихтэй тэр М.Энхболдыг дарга байхад нь өмөөрч У.Хүрэлсүхийн эсрэг хүчтэй дуугарч эхэлсэн тэр сүүлийн үед шалдаа бууж У.Хүрэлсүхэд тал засан гүйх болсон хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж буй. Манай зарим шогч нэг нь Унтаахай гишүүний сэрэх цаг нь дөхлөө хэмээн жиргэх болсон нь үнэний ортой. Сонгууль дөхөж байна. Захаасаа эхлээд хөдөлгөөнд орж буй гишүүдийн нэг нь Д.Оюунхорол. Жил жилийн ХОМ-ээрээ хамгийн үнэтэй барилга байгууламж, үл хөдлөх хөрөнгөтэйгээр толгой цохидог УИХ-ын гишүүн хатагтай эр нөхрийн хамт нэгэн арга хэмжээнд тансаг машинаараа үүдэнд нь шахуу буулгуулан морилж яваа нь манай папараццид өртлөө. Нөхөр Г.Жаргалсайхантайгаа олон жил ганц бие явсны эцэст ханилан суусан гэдэг. Тиймээс ч тэр эр нөхрийнхөө төлөө юу ч хийхээс буцдаггүй хэмээн мэдэх нэг нь жиг, жуг гэлцэх юм билээ. Дашрамд дуулгахад тэр нүдээ хурдан цавчдаг гэж ярьсан нь үнэн бололтой. Хэдэн кадр зурганд хэдэнтээ нүдээ аньсан байх аж. Гэхдээ л унтдаг нь үнэн.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо