“UB comedy”-г үүсгэн байгуулагч, Станд-апп комеди хэмээх хошин урлагийн төрлийг Монголд амжилттай хөгжүүлж буй Б.Батбилэг өдгөө багагүй фэнүүдтэй болжээ. Хэтэрхий доошоо буюу +18 тал руу ярьдаг байсан тэр Идэрээ, Амаржин найз нараасаа суралцан ярих хэлбэрээ бага зэрэг өөрчилж, томоожих болсныг үзэгчид анзаарсан биз ээ. Клубынхаа зарим гишүүдтэй санхүүгийн маргааны улмаас гэрээгээ цуцалж цөөхүүлээ үдсэн тэд зүгээр суусангүй. Гадаадад суугаа Монголчуудыг хөгжилтэй яриагаараа амжилттай хөгжөөж бас ч гэж хэтэвчээ нэлээд зузаалаад ирсэн сурагтай. Б.Батбилэгийг уншигчдийн олонх нь МУАЖ Г.Мягмарнаран гуайн ач хүү гэдгийг мэдэхгүй биз ээ. Урлаг амьтай өвөөгийнхөө авьяасыг арай өөр төрөлд үргэлжлүүлэн яваа мундаг ач хүүгээрээ Г.Мягмарнаран гуай ихэд бахархдаг гэсэн шүү.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо