Урлагийн халуун тогоонд хамтдаа байж, төдийгөөс өдийг хүртэл хэн хэнээ үнэнч хайраар хайрласан хосууд бол МУГЖ С.Өлзийхүү, найруулагч Ц.Хүсэлбаатар нар юм. Эхнэр нь гавьяатын тэмдэгээ гардан авахад хүүхэд шиг баярлаж, нулмис унагангаа алдсан найруулагч Ц.Хүсэлбаатар эхнэрээ одоог хүртэл урлагт ямар их хичээл зүтгэл гаргаж, хоёргүй сэтгэлээр ажилласныг дэндүү сайн мэддэгийнх биз. Тун удахгүй гавьяат болсноос хойшхи анхын тогололт болох “Миний ертөнц” гэх хошин урлагийнхныг хамруулсан томоохон тоглолтоо үзэгчдийн хүртээл болгох гээд завгүй ажиллаж яваа юм билээ. Ийн завгүй яваа гавьяат маань саяхан болсон нэгэн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн нь манай зурагчны дуранд өртлөө. Хэдий нас явсан ч С.Өлзийхүү, Ц.Хүсэлбаатар нар хайраар гэрэлтэж, өнгө нэмэн явах ажээ. Хаана ч нэгнээ халамжлахаа орхихгүй хосууд энэ өдөр үнэхээр сайхан харагдана. Ялангуяа МУГЖ С.Өлзийхүү цав цагаан хослол өмссөн нь улам ч өнгөлөг харагдуулах аж.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана