“Фантастик” продакшны чадварлаг жүжигчин Ж.Алтаншагайг үзэгчид андахаа больсон биз ээ. Эерэг, эсрэг ямар ч дүрд тоглосон тухайн дүрээ маш чадварлаг амилуулдаг өсөх ирээдүйтэй сайн жүжигчдийн нэг. Мөн эрэлттэй хөтлөгчдийн нэг. Ж.Алтаншагайгаар үйл ажиллагаагаа хөтлүүлэх хүсэлт олон ирдэг гэсэн шүү. Тэрээр ар гэртээ санаа тавьж гэр бүлийнхнийгээ дутуу амьдаруулахгүй хэмээн чадах бүхнээ хийж яваа мундаг аав юм билээ. Харин түүний талаар сүүлийн үед нэгэн таагүй мэдээ дуулдах болсон юм. Тодруулбал түүнийг хөлөө хүнд гэмтээн, гэртээ хэвтрийн дэглэм сахиж байгаа хэмээн мэдэх нэг нь ярих болсон. Тэр нь ч үнэн ажээ. Саяхны хэдэн өдөр үргэлжилсэн олон улсын кино урлагийн нэгдсэн фестивальд хэдийн хүнд гэмтэлтэй байгаа ч хамт олонтойгоо баярт мөчийг үзэхээр хүрэлцэн иржээ. Учир нь Фантастик продакшны хамт олны бүтээл шилдэгээр шалгарч, шагнал хүртсэн юм. Түргэн эдгэрч, уран бүтээлийн ажилдаа эргэн орохын ерөөл өргөе.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо