“Зэвүүн” гэх тодотгол сайн, муу хоёр тодотголоор аман ярианд хэрэглэгддэгийг уншигчид мэдэх биз ээ. Харин жүжигчин Г.Эрдэнэбилэг дээр сайн талаар тодотгож байгааг эхлээд дурьдах нь зөв биз ээ. Монголын тайз дэлгэцийн урлагийн өнгө төрх нь болж яваа Улсын драмын эрдмийн театрын гурван жүжигчин бий. С. Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд энэ гурав Монголын кино урлагийн яалт ч үгүй эрэлттэй дүрүүд. Мөн гурвуулаа төрийн дээд одон медаль Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан байдаг. Энэ дундаа Г.Эрдэнэбилэгийн дүр төрх тоглосон киногоо ихэд чимж өгдөг. Тэр бас муугүй сайн найруулагч. “Чи энэ хорвоод ээж болох гэж төрсөн юм шүү. Алуурчин биш” хэмээн хатуухан хирнээ үнэн үгийг “ААВ” киногоор тэр олонд охидод ухаарал хайрласан. Түүний хамгийн сүүлийн бүтээл бол “Хийморь” хэмээх үзэгчдийг байлдан дагуулсан бүтээл юм. Саяхан тэр манай дуранд өртөхдөө гэзэг ургуулжээ. Түүний дараагийн нэгэн зэвүүн дүр удахгүй дэлгэцнээ амилах гэж байгаа биз ээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо