Цэцэ банкны дансны дугааруудад дарагдах болжээ

Moderator
2019/05/08

Сүүлийн жилүүдэд шинэ уран бүтээл гаргаагүй удсан Цэцэ энэ онд хэд, хэдэн уран бүтээл гаргаад амжсан. Хамгийн эрэлттэй дуучнаар нэрлэгдээд буй Укатай хүртэл хамтарсан уран бүтээл хийж, пүүзээр чимэглэсэн тайзнаа бие даасан тоглолтоо хийсэн тэр уран бүтээлийн олз омог ихтэй байгаа. Тэрээр нэгэн ярилцлагадаа нэгэн цагт хоорондоо хэрүүлийн алим шидэлцдэг байсан Gee шиг л ажилламаар байна хэмээн үнэнгээ хэлж залуусд өхөөрдүүлж байсан Цэцэ яаж ажиллах аргаа олж, олны анхааралд буцаад орж ирэв бололтой. Түүний сүүлийн уран бүтээлүүдийн нэг “Алив дансаа” хэмээн дуу гаргасан нь өдгөө түүний сошиал хуудас дансны дугааруудад дарагдахад хүргэжээ. Үүнийг реппер Цэцэ овжин ашиглан инстаграм хуудасаа олон дагагчтай болгохын үүднээс уралдаан зарлаж азтангийн данс руу 500 000 төгрөг шилжүүлэхээр болжээ. Ингэснээр тэр олон дансанд дарагдахгүй, мөн өөр лүү нь данс илгээх явдлыг эцэслэе хэмээсэн байна.