Фантастик продакшны захирал, жүжигчин, бүжигчин, найруулагч гээд төрөл бүрийн авьяастай Б.Тамир яалт ч үгүй карьер нь өсч яваа залуу уран бүтээлч. Өөрийн ур чадвараа Монголын кино урлагт таниулж, хэн бүхний зүрх сэтгэлийг хөндсөн хэд, хэдэн түүхэн кино найруулж, тэрхүү бүтээлээрээ гранпри шагнал хүртэл хүртээд амжсан байх шүү. Багаасаа урлагт дурлаж өссөн Б.Тамирт нэгэн сул тал бий. Хувийн амьдрал буюу хайр сэтгэлийн холбоотой асуудал. Тэрээр төдийгөөс өдийг хүртэл хэд, хэдэн бүсгүйтэй амрагийн холбоо тогтоосон ч тэр бүр удаан үргэлжилсэнгүй. Хамгийн сүүлийн эх сурвалжаас сонсоход Б.Тамир жүжигчин СТА А.Ганчимэгтэй хайр сэтгэлийн холбоотой болсон талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан билээ. Хосууд өдгөө хэн, хэнийхээрээ орж гардаг болсон ч одоог хүртэл харилцаагаа ихэд нууцалж байгаа аж. Саяхан болсон нэгэн арга хэмжээнд Б.Тамир ганцаараа хүрэлцэн ирсэн нь манай дуранд өртлөө. Олон нийт нэгэнт мэдсэн хойно Б.Тамир амраг сэтгэлийн холбоогоо ил болгож, ийн ганцаараа явах нь эрс багасах цаг удахгүй биз ээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо