Өнөөдөр “Hollywood Mongolia” кино урлагийн нэгдсэн Фестивалийн нээлтийн үйл ажиллага боллоо. Уг арга хэмжээ дөрөв хоног үргэлжлэх юм билээ. Өнөөдрийн нээлтийн үйл ажиллагаанд Монголын кино урлагийн зүтгэлэтэнгүүдийн дээр Ивана Чаббак тэргүүтэй Hollywood-ийн кино уран бүтээлчид уригдан ирснээр ихэд онцлогтой байлаа. Энэ үед хаана ч явсан гал цогтой, дайчин бүсгүй болох жүжигчин Г.Ундармаа ирсэн байв. Хамгийн цоглог бүсгүйчүүдийн нэгээр нэрлэгдэх түүнд уулзах хүмүүс олон байх ажээ. Үргэлж инээд цалгиулж олны татах Г.Ундармаа Холливүүдэд нэртэй нэгэн эрхэмтэй уулзаад амжих нь тэр. Нэгэнт уулзсаных жүжигчин бүсгүй маань түүнд нэрийнхээ хуудсаа өгөөд амжив. Нөгөөдөх нь Г.Ундармааг ихэд хүндэтгэн байх бөгөөд мөн өөрийнхөө нэрийн хуудсаа зөрүүлэн өгч харагдана лээ. Магадгүй энэ торгон агшин Монгол жүжигчид Холливүүдийн уран бүтээлчидтэй хамтран, дэлхийд үнэлэгдэх кино бүтээл гаргахын эхлэл нь байхыг ч үгүйсгэх аргагүй...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
“Тусгаар тогтнол” шүлгийг 2235 сурагч уншлаа
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”- ийн бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ
ШУУРХАЙ: “Н.Учралын Засгийн газар” бүрдлээ
Н.Учралын Засгийн газар бүрдэж сайд нарынхаа нэрсийг эцэслэлээ
Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж барина
Нийтийн эзэмшлийн талбайд их хэмжээний шороо овоолсон зөрчлийг 10 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ