“Үхэж үл болно Чингис хаан”, “Уулын хөх сүүдэр”, “Уулын төмөр”, “Тусгай салаа”, “Ми-15”, “Ээж” зэрэг тайз, дэлгэцийн олон арван дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээсэн жүжигчин Гомбын Золбоотыг үзэгчид андахгүй. Түүний нүдэнд дулаахан зөв төрх, байгаа зан байдлаасаа болдог уу найруулагчид түүнийг байнга эерэг дүрд тоглуулдаг. Түүний ганц эсрэг дүр нь “Мойлхон” МУСК-ны нутгийн түмнээ хэлмэгдүүлж буй ногоон малгайтны дүр. Гэмгүй царайны цаана ямар муухай хорон санаа, атгаг сэтгэл нуугдаж байдгийг Г.Золбоот тун чадварлаг харуулсан. Тиймдээ ч тус кино үзэгчдийн сэтгэлд их хүрсэн. Тэгэхлээр Г.Золбоот мөн энэ адил нэгэн шинэлэг дүр төрхөөр үзэгчидтэйгээ эргэн нэг уулзвал ихэд сонирхолтой байх болов уу. Дашрамд дуулгахад цөөхөн хэдэн Монголчуудын хэдхэн жүжигчид нь кино бүхэнд тоглохдоо нөгөөх л нэг хэвшил болсон дүрүүдээ бүтээх нь үзэгчдийг уйдааж, олон ангит кино мэт болж байгааг эн дуулгахад илүүдэхгүй биз ээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо