2016 онд улиран сонгогдож УИХ-д 28 жил дараалан сууснаар Монгол улсын түүхэнд хамгийн удаан суусан түүхэн рекордын эзэд болсон хоёр бол С.Зориг агсны хэргийг өнөөдөр гэнэт сөхөн гүйж яваа Ц.Нямдорж, нөгөөдөх нь Д.Лүндээжанцан нар. Энэ олон жил төрд суусан “хөгшин бурхи” гэгдэх мань хоёр мөн ч олон давхар дээл өмссөн. Ялангуяа Ц.Нямдоржийн хувьд бол хууль зүйн сайдаар удаа, дараалан ажилласан. Тиймдээ ч энэ хоёр улс төрийн сайнаас эхлээд мууг нь хүртэл мэдэж байх ёстой. Гэвч УИХ-ын чуулганаар хэн, нэгэнд “зөнөг” мэтээр элдэвээр хэлүүлэхдээ “би чамайг маш сайн мэднэ” гэх амны уншлага болсон үгээ хэлэхээс цаашгүй. Үнэхээр л худал хуурмаг, шударга бус явдалыг нь мэддэг бол баримт, нотолгоотой нь дэлгээд хаячихвал...Эсвэл үхэхдээ үхэр буугаа тавина гэдэгчлэн цоожтой сэйфэндээ факт хадгалаад байж ч мэдэх юм. Хоёр хөгшин бурхи хоёулаа хуулиар мэргэшсэн хүмүүс. Олон ч ном товхимол гаргасан. Ялангуяа Ц.Лүндээжанцан номын баяраа хүртэл хийж явсан нэгэн. Гэвч залуу улс төрчиддөө үлгэрлэж, Монгол төрд үлгэр дууриалал болох ёстой атал эсрэгээр харин ч ижилхэн болж хэл амаа билүүдэлцэн явж байна. МАН талцаж хоёр хуваагдахад хүртэл хаширсан хөгшин бурхины зангаа гаргаж хэт их нэг талыг барилгүй гол хавиар ажиглалтын байдалтай суусныг ард түмэн харсан. Хэрэвзээ энэ хоёрын ой санамжийг уншдаг машин байсансан бол мөн ч олон хүмүүсийн НО, ФАКТ дурайтал гарч ирнэ дээ. Долоо шархадсан чоно шиг болсон энэ хоёр хэнийг яаж хөдөлгөхөө ч дэндүү сайн мэддэг. Тэр нь ч улс, төрийн түүхийг эргэн сөхвөл илхэн. Одоогийн трэнд гишүүдийн нэг Ж.Батзанданг ч өөрийнхөө зараалаар хөдөлгөж байсан удаа ч бий гэх. Ер нь энэ хоёроор тууштайхан оролдох аавын хүү ордонд лав байхгүй дээ. Шинэхэн дээрээ сонихон гэдэг шиг хэл амтай О.Баасанхүү л микрофоны цаанаас л орилохоос нэг их хэтрэхгүй болов уу. Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг болсон хоёр хашир хамтдаа явж буй нь манай папараццид өртсөн нь энэ. Цаашдаа ч хамт л байх...
Paparazzi сэтгүүлийн 009 дугаараас
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо