Өчигдөр Төв цэвэрлэх байгууламжид осол гарч ажиллаж байсан дөрвөн ажилтан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Таван машин, хоёр мотопомпоор лагийг соруулж 16:34 цагийн орчимд хоёр ажилтны, 17:09 цагт гурав дахь ажилтны, 17:23 цагт дөрөв дэх ажилтны цогцсыг гаргаж авчээ. Мэдээж энэхүү золгүй осол нь ХАБ-ыг хангаагүйн дээр бас бус тодорхой шалтгаанаас үүдэлтэйгээр болсон байх. Удахгүй энэ талаар зохих албаныхан тогтоож мэдээлэх биз ээ. Ер нь Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар байнга яригддаг ч бодитой ажил бололгүй удсаар ирсэн. Үе, үеийн хотын дарга нар, ерөнхий сайд нь ярьсаар л ирсэн. Шав тавих ёслол ч өмнө нь болж байсан санагдана. Тэгвэл энэхүү ажлыг эрчимжүүлэхээр Хятад улсаас Монгол улсад хөнгөлөлттэй зээлээр олгож буй хөрөнгө оруулалтаар алдарт Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын шав тавих ёслол одоогоос сар гаруйн өмнө нээлтээ хийж байв. Үүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Амарсайхан нар тэргүүтэй удирдлагууд бүгдээрээ очсон байв. Энэ ажил хэзээ нэг биеллээ олж, Төв цэвэрлэх байгууламж маань орчин үеийн шаардлагыг ханган баригдаж аваар, осолгүй цаашлаад их хотыг өмхийгөөс салгах юм бол доо!!! Сүртэй эхлэж сураггүй болдог ажлууд шиг бүү л алга болчхоосой билээ!!! Ямартай ч энэ үйл хэргийг эргэн сануулж байх үүднээс У.Хүрэлсүхээр ахлуулсан шав тавих ёслолын зургаас мэдээллийн сандаа хавсаргая.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо