Холливүүд, Шүдэнз хочит Б.Амарсайхан Монголын кино урлагийн нэгэн тод өнгө яалт ч үгүй мөн. Энэхүү урлагт эхнэр нь ч мөн амжилттай хөл тавьж олон улсын уран бүтээлчдийн хамт “Mongolian connection” уран сайхны киног бүтээж үзэгчдийн хүртээл болгосныг уншигчид сайн мэдэж байгаа биз ээ. Тэрээр олон сайхан дүрээрээ Монгол түмнийхээ хүндэтгэлийг олсон түүний нэр хүндийг ашиглах улс төрчид цөөнгүй. Түүний нүүрний буяныг АН ч, МАН ч эдэлсэн. Ялангуяа түүний төрсөн эгч Б.Баярсайхан дүүгийнхээ буянг эдэлсэн эдэлж яваа эмэгтэй. Одоо ч өдөр өнгөрөх тусам Амараагийн эрэлтэт цаг дөхсөөр байна. “Би юу хийчих вэ” хэмээн жинтэй хэдэн үг дуугарч МАН-ыг ялалт байгуулахад тодорхой нувь нэмрээ оруулсан Б.Амарсайхан одоо юу хийж байгаа юм бол. Түүний дэмжсэн ах нар түнжин хагарч хоёт тал болсон. Харин Б.Амарсайхан аль талд нь байгаа юм бол доо... Сонгууль ч ойртлоо...Амараа юу хийж байна....Ямар ч байсан тэр сүүлийн үед ямар нэгэн нээлтийн үйл ажиллагаануудад байнга үзэгдэх болсон. Тэгэхлээр тэр тодорхой хэмжээгээр хөдөлгөөнд орсон гэж ойлгож болох юм. Хамгийн сүүлд тэр саяхан нээлтээ хийсэн кино нээлтийн үеэр манай дуран өртсөн нь энэ.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана