Ард Түмнээ Хайрлая намын дарга Л.Гүндалай элдэвтэй хүн гэдгийг хүмүүс мэднэ. Ер нь түүний үйлдэлд цензур байхгүй гэхэд хилсдэхгүй. Хаана юу ч хийж мэдэх Л.Гүндалай АН-ын өнөөдрийн жагсаалын үеэр хүрэлцэн ирсэн нь сонирхолтой зураглал байлаа. Тэр С.Эрдэнэтэй зарим нэг талаар санал нэгдэж өнөөдрийн эрх баригчдыг эсэргүүцсэн бодолтой явдаг бололтой. Тэр ирэхдээ драпан пальто, костьюмтай атлаа кэт өмсөн иржээ. Яахав брюкэн өмдний доор цагаан кэт, фүүз өмсөх нь дунд сургуулийн сурагчдын дунд байдаг л мода л даа. Харин өдий насны улс төрч хүн ийн явах нь нэг л зохимжгүй харагдах . Түүнд өмсөх ботинк байхгүй байна гэж лав байхгүй. Тэгэхлээр элдэвтэй мань хүн зориуд л ийн хувцасласан болж таарах нь. Магадгүй улс төрчдийн дунд Гүндалай мода дэлгэрүүлэхээр шийдсэн нь энэ биз. Ялгарч, олны анхаарлыг татах л бас нэг арга нь байж болох.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо