Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос жил бүр зохин байгуулдаг "ХОРИН НЭГЭН АЙМГИЙН ҮНДЭСНИЙ ЛИГ” 2018-2019 оны улиаварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд энэ жил мөн л Архангай Алтан Дорнодын Дайчид мөн аваргалж, гурван жил аваргалсан анхын баг хамт олон болж байгаа тухай мэдээг бид өчигдөр дуулгаж байсан билээ. Тэгвэл тус багийн амжилт энэ хоёр эрхэмтэй салшгүй холбоотой. Тордайн Ариунболд нь Монголын спортын хөгжилд багагүй хувь нэмрээ оруулан яваа бөгөөд түүний нэгэн тод илрэл нь МУГТ С.Төгсцогт юм. Түүнийг дэлхийн дэвжээнээ эх орныхоо нэрийг дуурсгахад Алтан Дорнод Монгол ХХК-ын захирал Т.Ариунболд чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн. Мөн тус багийн менежер жүжигчин Н.Цолмонбаярыг энд дурдахгүй байж болохгүй. Баг хамт олныхоо зохион байгуулалт, бэлтгэл сургуулилт гээд бүхий л зүйлийг зохион байгуулах тэр маш сайн менежер. Тэд өдөр бүр ирж баг тамирчидтайгаа хамт байж, бие сэтгэлээрээ дэмжиж оруулсан гоол бүрт огшин байдаг юм билээ. Тийн сэтгэлээ гэгэлзүүлэн буй нэгээхэн өдөр нь манай дуранд ийн буусан юм.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо