“Voice of Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүн зарим дуучдаас илүү Монголчуудын танил болсон авьяаслаг охин. Хөгжим мэт хоолойтой хэмээн дэлхийн үзэгчид хүртэл түүнийг үнэлсэн байдаг. Энэ бүх амжилтын цаана охиныхоо хүсэл сонирхлыг хүндэтгэдэг, авьяас чадварыг нь таньж тэр чиглэлээр илүү хөгжүүлдэг ачлалт ээж, аавын оролцоо бий. Тэгвэл саяхан дуучин Ц.Энгүүн нэгэн арга хэмжээнд дуулахаар хүрэлцэн иржээ. Түүнтэй хамт ээж нь хүрэлцэн ирсэн байх бөгөөд охиныхоо хувцасыг нь барин гадаа нь хүлээж байх үеэрээ манай дуранд өртлөө. Хаана ч явсан охиноо дэмжих энэ сайхан ээжид талархая. Охиныхоо авьяас чадварыг хөгжүүлж мундаг хөгжимчин бас дуучин болгохын төлөө зүтгэж яваа Монголын сайхан ээжүүдийн нэгэн төлөөлөл нь энэ юм.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо