Олон сайхан дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон СТА алаг нүдэн Д.Ганцэцэгийг танихгүй хүн ховор биз. Хувьсал продакшнд харьяалагддаг тэр нэг л өдөр эгч дүүсээс дутуугүй харьцаатай А.Ганчимэгийг дагуулан тус продакшнаас өрх тусгаарлан “Аримун” продакшнаа байгуулж хэдхэн хоногийн өмнө анхны уран бүтээл болох “Халуун зүрх” киноныхоо нээлтээ хийсэн юм. Тэдний сэтгэл зүрхээ нэгтгэн хийсэн бүтээл нь үзэгч түмэнд хүрч, үзэгчдээс өндөр үнэлгээ аван, урмын сайхан үгсээр тэд тэтгэгдэж байна. Тэрээр тус киноныхоо нээлтийн үеэр баярын сэтгэгдлээ хуваалцаж, уран бүтээл ч хүний баяр баяслыг мэдэрч байх тэрхүү мартагдашгүй агшин нь манай дуранд ийн буулаа. Энэ өдөр тэр хамгаас жаргалтай байх бөгөөд хуран цугласан зочдын өмнө А.Ганчимэгтэйгээ тэврэлдэж, хэн хэндээ баяр хүргэх агшин нь хэн бүхний сэтгэлийн нандин утсыг хөндөж байлаа.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо