НИТХ-ын төлөөлөгчдийн дунд элдэв хэл ам, фактны эзэн хэд, хэдэн нөхдүүд бий. Тэдний нэг нь Баянзүрх дүүргийн МАН-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан яалт ч үгүй нэрлэгдэнэ. Орон нутгийн сонгууль будлиантуулж хоёрхон цаг БЗД-ийн засаг даргын албанд тухалсан удаатай. Ер нь Э.Бат-Амгалан гэж нөхрийн тухайд намынх нь жирийн гишүүд тун ам муутай байдаг. Согтуугаар машин жолоодож, ноцтой осол гаргасан нь одоог хүртэл мэдээллийн сайтуудын архивт хадагалагдаж буй. Түүний хувьд хийсэн бүтээсэн гэхээсээ илүүтэй, хэл ам, дуулиан шуугианаараа алдартай нэгэн. Баянзүрх дүүрэг дэх Сансарын баарнууд гэхээр нийслэлчүүд андахгүй сайн мэднэ. Тэгвэл дүүргийн намын хорооны дарга Э.Бат-Амгалангийн Соёо, “Казино” гэхчлэн хэд хэдэн баар Сансарт байдаг юм байна. Харин “Соёо” гэх баар сүүлийн жилүүдэд харагдахаа больжээ. Ийн хар мөртэй, муу нэртэй , луу данстай Э.Бат-Амгалан яаж НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, дүүргий МАН-ын дарга хийж яваа нь хачирхалтай. Тэрээр саяхан хараар дүүрэн намтар, но-той фактуудтай төлөөлөгч хуралдаа сууж буй нь манай папараццид өртлөө. Утсаар голдуу ярьж бие нь энд ч санаа нь гадуур нөгөө л нэг ажлуудаа зохьцуулсан шиг ээ суух шиг...
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана