Хувьсал продакшны жүжигчин, “Азийн топ модель” өргөмжлөлт загвар өмсөгч О.Мөнхдалай СТА цол тэмдэгтээр энгэрээ цоолоод тун удаагүй байгаа билээ. Нэлээд хэдэн жилийн өмнө “Тооцоогүй тоглоом” кинонд эротик дүр бүтээгээд авсан ч нэг их ажилтанд хүрээгүйн дээр түүнийг таних ч хүн нэмэгдээгүй аж. Харин сүүлд “Зүрхээр наадагч” киноны гол дүрд амжилттай тоглосныхоо дараа “Хувьсал” продакшинд харьяалагдаж өдгөө дэлгэцнээ гарч буй “Тэнгэрээс буусан од” МУСК-д гол дүр бүтээсэн нь түүний амжилтын төвшинг дээшлүүлэх байх хэмээн найдаж байна. Тэрээр сайхан сайхан гэхээр сахлаа будав гэдэгчлэн түүнийг царайлаг, стиллэг гэх тусам арай л хэтрүүлж, буруу тал руугаа хазайгаад байх шиг. Өмнө нь нэг хэсэг жүжигчин Эбиг дуурайж имиджээ тодорхойлдог байсан бол саяхан тэр өөрийн гэх имиджтэй манай дуранд буусан нь энэ. Түүний этгээд гэмээр энэ загварыг хүмүүс сайнаасаа илүү саараар хэлэх болов уу...
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо