Их засаг гэх их айлын “аав” хэмээн нэрлэгдэх Н.Ням-осор Монголын сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж яваа эрхэм. “Их засаг” их сургуулийг үүсгэн байгуулагч Монгол улсын гавьяат багш , доктор профессор Н.Ням-Осор “Нийтийн бие засах газар” ажиллуулахаас түүний ажил амьдралын гараа эхтэй. Нойл ажиллуулахаас бизнесийн гараагаа эхэлсэн түүнийг өнөөдрийн Монголын тэргүүн баячуудын нэг болно гэж хэн ч санаагүй биз ээ. Хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ түмэнд хүндлэгдсэн тэр алдарт ЖДҮ гэх давлагаанд нэр нь холбогдож өөрийнхөө болоод төрийн түшээ хүүгийнхээ нэрэнд сэв суулгав. Энэ талаар Н.Учрал хэлэхдээ “Манай аавын эзэмшдэг Хүннү ХХК ЖДҮХС-аас зээл авахад миний нөлөөлөл гэж юу байх вэ? Хэрвээ үнэхээр нөлөөлсөн гэвэл аав надаас илүү нүүртэй хүн” хэмээн үнэнгээ хэлсэн. Нээрээ ч тийм дээ. Н.Ням-Осор гэх энэ эрхэм хүүгээсээ нүүр гуйх хүн яавч биш. Ийн хэл аманд өртсөн тэр өөрийн болоод хүүгийнхээ нэрийг бодож авсан зээлээ буцаан төлснийг сошиал орчноор янз бүрээр бичигдэж байсныг уншигч тан санаж байгаа биз дээ. Ер нь Н.Ням-осор гуай хийвэл хийсэн шиг хийдэг, хэлбэл хэлсэн шиг хэлдэг “Буриад” зантай хүн л дээ. Хэр баргийн зүйлд нэг их хотойгоод байдаггүй юм билээ. Саяхны нэгэн зэврүүн өдөр Их засгийн ноён оргил буюу ЖДҮчин баян гэгдсэн Н.Ням-Осор гуай манай дуранд ийн өртлөө.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо