Олон сайхан хайрын дуугаараа өөрийн гэсэн орон зайг үүсгэж, урлагт эгэн өвөрмөц өнгө нэмсэн болох дуучин А.Cool сүүлийн үед Сошиал сенсаацийн эзэн болж, багагүй дуулиан дэгдээгээд амжив. Эхнийх нь реппер Gee. Түүнийг тулаанд дуудсан нь олны сонирхлыг ихэд татсан юм. Өнгөн дээрээ A Cool түүн рүү чулуу шидсэн мэт боловч Gee хэн нэгнийг дуундаа муулж, доромжилж дуугаа олонд хүргэдэг нэгэн хаяж чаддаггүй муу зантай. Сүүлийн үед тэр тэрхүү зангаа нэг их гаргалгүй чадаж байсан ч төрмөл зан хойно яалтай билээ. Даравч дарайна, булавч бултайна гэдэгчлэн A Cool-ийг Diss хийж зарим нэгний шүүмжлэлд өртөв. Уг нь GEE өөрөө зүгээр байвал зүүгээр хатгавал, зөрүүлээд тэвнээр гэдэг шиг утгатай зүйлийг ярих дуртай, уран бүтээлдээ ч үглэсн байдаг. Гэвч энэ удаа өөрөө зүүгээр хатгаад хариу тэвнээс айв бололтой, тэгс гээд нам жим болсон юм. Мөн дараа нь A Cool хөтлөгч Анушийг түлхэн унагасан бичлэг хэд хоног цахимаар давалгааллаа. Энэ ч яахав, хүн доромжилсон, хорон үгтэй эрчүүд хэн нэгэнд мангасдуулж л байдаг хойно. Өт хүртэл биед нь хүрэхээр өрвөлздөг шүү дээ. Харин цаашдаа A Cool тэвчээртэй байж залуус дүү нартаа зөв үлгэр дууриалал үзүүлэх биз.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа