Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, сангийсайд асан С.Баярцогт тэргүүтэй хүмүүсийг Оюутолгой төслийн хүрээнд 2009 оны 10 дугаар сарын 06-нд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэйшнл Холдингс Лимитед” компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутгаж ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад сулласаныг эргэн сануулая. Ч.Сайханбилэгийг үзэн ядагчид сошиалаар дүүрч, түүний улс төрийн карьерыг дуусгасан гэхэд хилсдэхгүй. Харин Ч.Сайханбилэг энэ бүгдийг эс тоон хувийнхаа амбийцийг хөөсөөр яваа бололтой. Өнгөрсөн зун суллагдсаныхаа дараа үзэсгэлэнд газруудаар аялж, рашаан сувилалд амарж явахдаа иргэдийн папараццид өртөж байсан удаатай. Тэгвэл саяхнаас тэр хувьдаа телевиз нээж, бас бус ажлыг амжуулж яваа дуулдах юм билээ. Таамаглавал тэр нэр хүндээ сэргээх, өөрийн талаар эерэг мэдээ, мэдээлэл түгээх тэрхүү боломж нөхцөлийг бүрдүүлж яваа биз.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана