Өчигдөр орой сошиал орчин дуучин Нара-аар давлагааллаа. Тэрээр хүүгийнхээ эцгийн компани дээр хүүгээ дагуулан очсон боловч уулзаж чадалгүй хөөгдсөн тухайгаа лайваар олонд дэлгэж, зангирсан хоолойгоор ярьлаа. Дараа нь экс нөхрийнхөө зургийг дэлгэж сэтгүүлчээс дутуугүй өөрийн амьдралын түүхийг хэн ч уярмаар дурайтал бичжээ. Түүнийг уншсан хүмүүсийн сэтгэл нь хөдөлж УИХ гишүүн Н.Учралаас эхлээд олонд хүндлэгдсэн зохиолчид хүртэл коммент бичсэн байлаа. Тэр дунд 2020 онд шууд нэр дэвш. Эмэгтэйчүүдийн дуу хоолой бол гэсэн коммент хүртэл урсаж байв. Зарим хүмүүсийн үзэж буйгаар Нара нөхрийнх нь компани томорч, ашигтай ажиллаж эхлэхээр нь мөнгөний сонирхолтой очсон гэх яраи ч байна. Мөн тэр өрөөндөө оруулаагүй гэсэн атал хүү нь аавынхаа өрөөнд байж байгаа зураг болон уулзсан зураг сошиалд тавигдсан гэх. Чухам юунаас болж тийн хөөгдсөн нь Нара-ийн олонд дэлгэсэн яриа мэтээс арай л өөр шалтгаанаас болсон гэж зарим нэг мэдэх хүмүүс нь ярьж байна. Аливаа зүйл хоёр талтай. Харах өнцгөөс шалтгаалж өөр, өөр харагддаг хойно доо...
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана