Монголын үндэсний бөхөөр бол өвдөг шороодсон ч тахимаа өгөлгүй гүрийж дахин барилдаад сүр бараараа арай хийн давах явдалтай адилхан үйл хэргийн эзэн болсон хотын дарга С.Амарсайхан зэрэг нэмж өнөөдрийн суудалдаа суухынхаа өмнөхөн манай дуранд нэг иймэрхүү байдалтай бууж байлаа. Эхний удаад унасан С.Амарсайхан ерөнхий сайд У.Хүрэлсүхийн олгосон боломжийг ашиглаж, хамаг тохироогоо бүрдүүлэн бардам сууж буй нь энэ юм. Гэвч тэр байн байн утсаар ярьж, мессежлэж байсан нь дотроо бас л уначих вий гэсэн айдастай байсныг илэрхийлэх мэт. Тиймээс ч тэр гарах магадлалаа улам бүр баталгуужуулан утсаар холбогдох хүмүүстэйгээ зохицуулалт ийн хийж байсан болов уу. Одоо нэгэнт сонгогдсоноос хойш түүнийг хэрхэн ажиллахыг ард түмэн харах л үлдлээ. Мөн ч их зүтгэсэн дээ...Энэ албан тушаал руу.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана