Нийслэлийн “Орлогч” асан П.Баярхүү У.Хүрэлсүхийхэнтэй мөр зэрэгцүүлсэнгүй...

Moderator
2019/03/18

У.Хүрэлсүхийн цэвэрлэгээнд өртөж Нийслэлийн засаг даргын орлогчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн П.Баярхүү саяхны нэг өдөр манай папараццид ганцаардмал байдалтай буусан нь энэ. Учир нь МАН-ын 98 жилийн ойн баяр болж, МАН-ынхан фракцаараа Сүхбаатарын талбайд цэцэг өргөж, намынхаа төв байр луу орцгоон баярын үйл ажиллгаагаа үргэлжлүүлж байв. Гэхдээ энэ баярт өдөр нь голдуу У.Хүрэлсүхийн буюу зарим иргэдийн нэршлээр “ЖДҮ” фракцынх байв. Нөгөөх 60 тэрбум буюу М.Энхболдын талаас цөөхөн хэдэн нөхдүүд ирсэн байх ба эдгээр ирсэн нөхдүүд нь сайд Ц.Цогзолмаа тэргүүтэй Улс төрийн сарьсан багваахай мэт аль, аль талд аргаа олдог нөхдүүд. Харин орлогч асан П.Баярхүү намынхаа баярт өдөр хүрэлцэн ирсэн боловч намын доторх өөр фракцынхантай мөр зэрэгцүүлж чадалгүй холоос ажигласхийн буцан явсан нь энэ.