“Неro” Баатараас сенсаацитай салж, хөтлөгч П.Анужинтай ана мана, ач тач үзэлцсэн жүжигчин Ч.Ундрал өнгөрсөн зунаас дүүмэд амрагтай болсон гэх шуум явж эхэлсэн юм. Тэрхүү дүү амраг нь бид бүхний сайн мэдэх “Хит”-ийн Давааням агсаны хүү Д.Даваадорж болж таарсан. Хосуудын харилцаа улам бүр батжиж жирэмсэн болсон хэмээн нийгэмд дахиад нэгэн сенсаци дэгдээгээд амжсан юм. Ийн олны дунд сенсаацийн эзэн болсон Ч.Ундрал амаржаад удаагүй байгаа юм билээ. Хэсэг хугацаанд нам жим амьдарсан тэр саяхны нэг өдөр манай папараццид өртлөө. Саяхан нярайлсан гэхэд тэр урьдын адил өнгө зүстэй, биеэ хаагаа харин ч сайхан авч яваа ажээ. Мөн тэр дүүгийнхээ хамт "U art academy” нээж нэвтрүүлэгч, хөтлөгчийн уран чадвар, тайзны яриа, балет, камертай харьцах гэсэн төрлөөр сургалт явуулахаас гадна оюутнуудаа төвшин ахихын хэрээр нэмэлт хичээл зааж мэргэшүүлэх байгаа юм билээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо