Урлагийн салбарын нэгэн сайхан гэр бүл бол кино урлагийн салбарт амжилттай хүч үзэж яваа “DOZ” энтертайнментийн захирал Ш.Доржсүрэн, гэргий жүжигчин А.Мөнгөнзул нар юм. Тэдний хувьд Ш.Доржсүрэн нь киноныхоо найруулагчийг хийн, А.Мөнгөнзул нь киноныхоо гол дүрийг бүтээдэг. Өнгөрсөн хугацаанд “Хөх толбот хүмүүс”, “Дүүлэн нис”, “Цэлмэг тэнгэр”, “Амьдрах тасалбар” зэрэг чамгүй олон киног үзэгчдэдээ хүргээд буй тэд сүүлийн үед нам гүмхэн байх болоод удаж байна. Тэдний хийсэн кино нь ихэвчлэн хүнд сэдэвтэйн дээр ойлгоход бэрх гүн ухаан тал руугаа бүтээлүүд байдаг. Гэргий А.Мөнгөнзул нь наснаасаа хамаагүй залу харагдах урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг. Одоогоос хэдэн жилийн өмнө А.Мөнгөнзул хагас нүцгэлж тэрхүү сошиалаар нэг шуурч байсан удаа бий. Саяхан хосууд нэгэн арга хэмжээнд хамт хүрэлцэн ирсэн нь манай дуранд буулаа. Тэрээр Ш.Доржсүрэн сайхан эхнэрээ араар нь тэвэрч, дундардаггүй хайрынхаа тод жишээг харуулан явах. Эмэгтэй хүнээс алхам холдовол бурхан хүртэл шунан дурладаг юм гэдэг үг бий. Насаараа гоёсон сайхан эхнэрээ ийн хайрлаж явах түүнээс одоогийн залуус суралцах юм их бий.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо