Хотын даргыг “ташуурдагч”

Moderator
2019/02/28

НИТХ-ын хурлаар уржигдар төлөөлөгчдийн олонхийн санал авч С.Амарсайхан хотын дарга болсон юм. Түүний хүчтэй өрсөлдөгч НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун байсан. Эхний сунгаанд ялж, МАН-ын бодлого сөрсөн шалтгаанаар намаасаа хөөгдсөн С.Мөнхчулуун энэ удаад үнэхээр хүч дутсан хэрэг болсон. Тэрээр өөрийн сошиал хуудсаараа дамжуулан дэмжсэн иргэдэдэээ талархал илэрхийлэн, шинэ хотын даргад ташуур болж ажиллана гэдгээ мэдэгдсэн юм. Унасан хүн ууртай гэдэгчлэн тэр С.Амарсайханд хяналт тавьж, шүүмжилж, шаардаж нэлээд ширүүхэн ташуур болох нь тодорхой. Ийн Нийслэл хотынхоо даргыг ташуур өгч ажиллахаа илэрхийлсэн С.Мөнхчулуун саяханы нэг өдөр манай дуранд ийн өртлөө. Тэрээр залуу хүний хувьд урлаг, соёлынхонтой ойр дотно ажилладаг бололтой.