Хөдөлмөр хүнийг голно уу гэхээс, хүн хөдөлмөрийг голдоггүй гэх ардын сайхан үг бий. Өнөөдөр дийлэнх нь чанартай, чанаргүй их, дээд сургуульд элсэж цэнхэр хавтас өвөртөлсөн мэргэшсэн онц гойд зүйлгүй ажилгүйчүүд олширч байна. Харин энэ замналаас тэс өөрөөр явж эмэгтэй атлаа Гагнуурчин гэх мэргэжлийг сонгон амжилтын гараагаа эхлүүлж буй 18хан настай Э.Уужимсэтгэлт охиноор Монгол түмэн бахархасан юм. Мэргэшсэн мэргэжилдээ эзэн нь байж шилдэг гагнуурчдын нэг болсон түүнийг сайхан ирээдүй хүлээж байгаа нь мэдээж. Түүний хичээл зүтгэлийн төр засаг өндөрөөр үнэлж “Шилдэг залуу ажилчин” шагналыг гарудуулсан. Мэргэжлийн боловсрол, ур чадвар, ажлын бүтээмжээрээ онцгой амжилт гарган, залуу үеийг ажил хөдөлмөр, бүтээлч үйлдвэрлэлд уриалж, хөдөлмөр эрхлэлтийн салбарт үлгэр жишээ хувь нэмэр оруулж буй мэргэшсэн боловсон хүчин Э.Уужимсэтгэлт Монголын залуучуудад нэгэн шинэ салдхи сэвэлзүүлж чадсан билээ. 2,5 жил суралцаж, гагнуурын мэргэжлээр төгссөн ч инженерийн байгууламжийн технологийн техникч мэргэжлээр үргэлжлүүлэн сурч байгаа аж. Түүнд ажлын санал ар, араасаа ирсээг байгаа гэсэн шүү. Тэрээр нэгэн арга хэмжээний үеэр уригдан ирэхдээ манай дуранд ийн бууж байсан юм. Гагнуурчин охин маань үнэхээр хээнцэр, дэгжин харагдаж байгаа биз.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа