Монголын хошин урлагийн гол төлөөллүүдийн нэг болох Аглуу, Бооёо нар өдгөө ард түмний хүндлэл хүлээж, хийсэн бүтээснээ төр засагтаа өндөрөөр үнэлүүлэн МУГЖ хэмээх эрхэм алдараар энгэрээ мялаасан уран бүтээлчид. Нэгэн гараанаас зэрэг гарч тайз, дэлгэцийн олон дүр бүтээсэн хоёр гавьяат нийлж “Найзууд” хэмээх уран бүтээлээр хэсэг хугацаанд хамтарч ажилласан. Амьдрал дээрээ ч оюутан, ахуй цагаасаа нөхөрлөсөн сайн найзууд юм билээ. Сар шиний баярын өмнөхөн битүүний өдөр хоёр гавьяат хэлэлцсэн юм шиг нэгэн жигтэй давхацал болж, олныг хөгжөөлөө. Тухайлбал жүжигчин С.Өлзийхүүгийн гавьяатын цол, тэмдэгээ гардан авах үеэр төв талбайд ирэхдээ ижилхэн цагаан куртик, хар шил, хар өмд өмсжээ. Энэ жил улаан куртик форм мэт болсон. Харин Аглуу, Бооёо нарын хувьд цагаан куртик трэнд болжээ. Дашрамд дуулгахад Аглуугийн эхнэр мөн адил цагаан куртикээр ижилссэн байсан юм.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ