Монгол түмэн бөхөө дээдлэн хүндэлж, хайрладаг хүмүүс. Ялангуяа аварга, арслангуудаа бүр ч ихээр хүндэлдэг. Учир нь эрт дээр үеэсээ л бөх хүнээр Монгол эр хүний гүндүүгүй сайхан зан, эрийн жудагийг тодорхолйж ирсэн ард түмэн. Харин манай аваргуудаас отгон аварга Н.Батсуурь ард түмнийхээ дунд нэр муутай яваа ганц нь. Шалтгаанийг нь нэрлэвэл нэлээд хэдэн шалтгаан дурьдах болов уу. Хамгийн сүүлд гэхэд аймгийн арслан цолтой залуу бөхөд гаргасан аархуу онгироо, овлигогүй занг бөх сонирхогчид болон бөх дэмжигчид янз бүрээр тайлбарлаж шүүмжилж байсан юм. Мөн тэрхүү бөхтэйгээ сар шинийн барилдаанд таарч аврага хүн шиг нэр цэвэр хаяж чадалгүй, шахаж гүйгээд хана тулгаж хаяна лээ. Энэхүү үйлдэлээ ах бас аварга хүний жудаг гаргаж тахимаа өгөх, эсвэл дахин барилдах санал гаргаж болох л байсан шүү дээ. Даан ч тэгсэнгүй. Харин ч дүү аймгийн арслан нь жудаг гаргаж элдэв хэл ам таталгүй тахимаа өгч буй дүр зураг харагдана лээ. Дээр нь нэмээд мөн нэг даваа нь будлиантай болж үзэгч олон Н.Батсуурь аварга руу орилж байсан санагдана. Тэрээр ийн барилдахаа ирэх үедээ бэлэгний бололтой их гарын жийпээрээ гангаран ирсэн нь манай дуранд буусан юм. Түмэн олны дээлдэг бөх хүн байна даа... Дутагдал зангаа засж, олны хүндлэл хүлээсэн дархан аварга болохыг хүсэн ерөөе.
124-р сургуулийн гадна талд авто зам, явган замын ажил 75 хувьтай үргэлжилж байна
COP17: Хурлын хамгаалалт, зохицуулалтад 1740 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон Өртөө" ашиглалтад орлоо
COP17: “Хотын дарга нарын чуулга уулзалт” болно
Тоглоомын талбайн стандартын хэрэгжилтэд үзлэг, шалгалт зохион байгуулж байна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо
COP17: Оролцогч, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна